Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хүргэдэг коронавирусийн талаарх мэдээллийг танилцуулж байна.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвар 215 улс оронд бүртгэгдсэн. 3,2 сая хүн өвчилж, 233 мянган хүн нас барж, сая гаруй хүн эдгэж, 2 сая өвчтөн эмчлүүлж байна.
Тажикстан улсад гэнэт 15 тохиолдол бүртгэгдсэн байна.
Манай улсад өчигдөр/2020.04.30/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 278 хүн ирсэн. 289 хүнийг шинээр тусгаарлаж, нийт тусгаарлагдагсдын тоо 7786 болжээ.
ДЭМБ-аас анхааруулж байгаа гол зүйл нь дэгдэлт өндөртэй улсуудаас ирж буй хүмүүсийг өндөр эрсдэлтэйд тооцож, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Бид цаашид дахин хоёр онгоцоор иргэдээ авчрахаар төлөвлөж байна. Тиймээс илүү анхаарал болгоомжтой байх шаардлагатай болж байна.
Хамт олон, ажлын байран дээр коронавирус тархаах тохиолдол, нийт бүртгэгдсэн тохиолдлын 40 хувийг эзэлж байна.
Тиймээс сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбоотойгоор халдвар, хамгаалалтын зөвлөмжийг гаргажээ.
Зөвлөмжид:
Нэг удаа 10 хүртэлх хүнтэйгээр хичээллэх, богино цагар хичээллэх, аль болох цахимаар сургалт явуулах, ширээг 1-1,5 метр зайтай байрлуулах, ном, дэвтэр зэргийг солилцохгүй байх, анги танхимдаа хувцас өлгөж, хооллохгүй байх шаардлагатай юм.
Бразиль улсад 24 цагийн дотор 7211 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 85 мянга гаруй хүн халдвар авчээ. Мөн 435 хүн нэмж нас барсан байна.
ОХУ-д 7099 шинэ тохиолдол бүртгэгдэж, 106 498 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр 101 хүн нас барж, нийт 1073 хүн нас бараад байна.
Сингапур улсад 528 хүн шинээр халдвар авчээ. Ихэнх нь гадны цагаач ажилчид байна.
Герман улсад лабораторын хчин чадлаа нэмэгдүүлж 7 хоног бүр 800 мянган хүнийг шинжилгээнд хамруулж байна.
Д.Нямхүү: Сөүлээс ирсэн 5 хүнийг сэжигтэй гэж үзээд тусгаарласан
ХӨСҮТ-ийн лабораторуудад нийт 217 сорьцонд шинжилгээ хийхэд, вирус илрээгүй. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 278 хүний тавыг нь ХӨСҮТ-д тусгаарласан байна. Сэжигтэй гэж үзэн тусгаарласан бөгөөд өчигдөр/2020.04.30/ ирсэн хүмүүсээс эхний шинжилгээг өнөөдөр/2020.05.01/ авах юм.
Одоо дахиад хоёр нислэгээр иргэдээ авчирна. Эдгээр иргэд өндөр эрсдэлтэй бүсээс ирж байгаа учир илүү анхаарал, болгоомжтой байх шаардлагатай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.