Байгаль дэлхий хэзээд биднийг гайхшруулахаа болихгүй ажээ. Индонези улсын Борнео аралд орангутан сармагчин хүнд туслахыг хүсч гар сунгаж буй зураг дэлхийн нийтэд тарж, олон сая хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж байна.
Уг зургийг гэрэл зураг сонирхогч Анил Прабакар даржээ. Тэр Борнео арлын орангутаныг аврах сангийн зохион байгуулсан ойн аялалд найзуудтайгаа явж байгаад уг ховор мөчийг гэрэл зургийн дуранд буулгасан байна.
Эрэгтэй эргэн тойрон могойгоор дүүрэн усанд могойнуудыг холдуулахыг оролдож байжээ. Гэтэл түүний хажууханд байсан орангутан сармагчин гэнэт гар сунган “танд туслах уу” гэсэн байртай хандахыг харсан байна.
Арал дээр байдаг хорт могойнууд бол махчин араатнууд бөгөөд ойн амьтдыг айдаст автуулдаг ажээ.
Эх сурвалж: CNN