СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өчигдөр өдөр 7 дугаар сард ажиглагддаг агаарын температуртай халуун өдөр байлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

. Тодруулбал, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус байсан бол Улаанбаатар хотод +28...+30 градус байв. 

Тунадас: Монгол-Алтайн уулс болон, Увс нуурын хотгороор бага зэргийн бороо орж,  Баян-Өлгийн Улаанхуст 3,0мм, Өлгий хотод 0,6мм, Увсын Хөхтолгойд 0,8мм, бусад хэсгээр 0,0-0,5мм тунадас оржээ.

Температур бага: Өнгөрсөн шөнө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2....+5 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+21 градус, бусад нутгаар +7...+14 градус хонов.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч зөөлөн, шороон шуурга шуурсан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.