Нэг сая ажлын байр бий болгодог хувийн хэвшлийнхэн хөл хорио тогтоосноос хойш 100 хоног өөрсдийн хүчээр зохицуулж ирсэн. Гэвч нөхцөл байдал улам дордож, дэлхийн эдийн засгийн түүхэнд байгаагүй эрэлт нийлүүлэлтийн шоок үүсчихлээ. Ашиг олох нь бүү хэл зардлаа ч нөхөж чадахгүй компаниуд олширч, гуравдугаар сарын байдлаар 46000 хүн нэмж ажилгүй болоод байна.
Улирлын чанартай ажлаас хамааралтай өрхүүд орлогогүй болоод байна. Төр засгаас иргэдийнхээ ажлын байрыг хадгалах илүү бодитой ажил, байгаа олсон дэмжлэг хэрэгтэй байна.
Иймд тавдугаар сарын 1-ийг Ажлын байрны өдөр болгон зарлаж, тайван жагсаалд хувийн хэвшлийнхнийг МҮХАҮТ уриалж байна. Энэ үеэр "Эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байрыг хадгалах бизнес санал"-ыг сонгуульд дэвших бүх намын ЕНБД нарт гардуулна.
Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй.
Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байжээ. Энэ өдрөөс хойш 134 жилийн дараа
2020 оны тавдугаарын сарын 1-ний өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлаж COVID-19 вирусээс үүссэн эдийн засагт хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалд уриалж байна.
Цахим жагсаал дэмжигчдийн анхааралд:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.