СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2016-04-30

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг JCI Прогресс салбарт лекц уншив

Нийтэлсэн
8 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 жилийн өмнө

JCI Прогресс салбар байгууллагын үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэгжүүлсэн төсөл бол “Өнгөрсөн ба ирээдүй цагийг дүгнэх Монгол улсын хөгжлийн гарц” төсөл юм. Энэхүү төсөл нь Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлж, JCI Монгол байгууллагын гишүүд болон Монгол улсын эдийн засаг нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж байсан эрхмүүдтэй хамтран хөгжлийн гарцыг эрэлхийлэх зорилготой юм.

JCI Прогресс салбар байгууллага нь үүсгэн байгуулагдсан 2013 оноос  хойш “Про импакт” багц төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд JCI Монгол байгууллага, JCI Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтуудаас эдийн засгийн хөгжлийн төслөөр тус тус шалгарч байсан бөгөөд

Энэхүү багц төслийг төсөл нь дараах 4 дэд төслүүдээс бүрддэг. Үүнд:

1. Монгол Улсын Хөгжлийн гарц цуврал уулзалт төсөл

2. Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих Ментор төсөл

3. Монголын эдийн засгийн форум төсөл

4. Германы хамтын ажиллагааны төсөл

“ПРО ИМПАКТ” бизнес хөгжлийн багц төсөл нь JCI Монгол байгууллагын 2015 оны Үндэсний чуулганаар Шилдэг бизнес хөгжлийн төсөл, JCI байгууллагын 2015 оны 11 сард зохион Япон Улсын Каназава хотод зохион байгуулагдсан Дэлхийн чуулганаар 100 гаруй орны 10000 гаруй төслөөс шалгарч MOST OUTSTANDING LOCAL PROJECT 2015 буюу Шилдгийн шилдэг төсөл, BEST ECONOMIC DEVELOPMENT PROJECT 2015 төслөөр тус тус шалгарсан юм.

“Про Импакт” багц төслийн дэд төсөл болох “Монгол Улсын хөгжлийн гарц VIII” дахь удаагийн уулзалт 2016 оны 03-р сарын 03-ны өдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдсан бөгөөд JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч, өмгөөлөгч Б.Батзаяагийн урилгаар Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг оролцож хүрэлцэн ирсэн 150 гаруй залуучуудын дунд “Эдийн засгийн солонгорол” сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч, өмгөөлөгч Бодьхүүгийн Батзаяа нь Өмгөөллийн Ананд адвокатс ХХН хуулийн фирмийг 2003 онд үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үүсгэн байгуулагч партнераар ажиллаж байна. Өмгөөллийн Ананд адвокатс ХХН хуулийн фирм нь Монголдоо тэргүүлэгч хуулийн фирмүүдийн нэг юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.