JCI Прогресс салбар байгууллага нь JCI Монгол байгууллагын анхны бизнест чиглэсэн салбар байгууллагын хувьд Монгол улсын бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг дэвшүүлэн шийдвэрлэх арга замыг боловсруулах, эрх баригчдад санал болгох, шинээр бизнесээ эхлэж буй залуучуудад дэмжлэг үзүүлэх, түүнд эергээр нөлөөлөх зорилготой салбар байгууллага юм.
JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч, өмгөөлөгч Бодьхүүгийн Батзаяа нь Өмгөөллийн Ананд адвокатс ХХН хуулийн фирмийг 2003 онд үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үүсгэн байгуулагч партнераар ажиллаж байна. Өмгөөллийн Ананд адвокатс ХХН хуулийн фирм нь Монголдоо тэргүүлэгч хуулийн фирмүүдийн нэг юм.
JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч, өмгөөлөгч Б.Батзаяагийн санаачилгаар “Мэтгэлцээн хөгжил” төслийг хэрэгжүүлэхээр Эмнести Интернейшнл Олон Улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран ажиллах санам бичгүүдийг тус тус байгуулж, Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ХҮНИЙ ЭРХ - ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ” сэдэвт Сурагчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.
Мөн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ПАРЛАМЕНТИЙН VII МЭТГЭЛЦЭЭН- 2016”-г дэмжиж ажилласан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.