JCI Прогресс салбар байгууллага нь JCI Монгол байгууллагын анхны бизнест чиглэсэн салбар байгууллагын хувьд Монгол улсын бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг дэвшүүлэн шийдвэрлэх арга замыг боловсруулах, эрх баригчдад санал болгох, шинээр бизнесээ эхлэж буй залуучуудад дэмжлэг үзүүлэх, түүнд эергээр нөлөөлөх зорилготой салбар байгууллага юм.
JCI Прогресс салбар байгууллагын үүсгэн байгуулагч, 2013-2014 оны Ерөнхийлөгч Зоригтбаатарын Номундарь нь 2001 оноос эхлэн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Адамас майнинг ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байна. Монголын ашигт малтмал, уул уурхайн салбар өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн бизнес эрхлэгч эмэгтэй юм.
JCI Прогресс салбар байгууллагын 2015 оны Ерөнхийлөгч Отгондаваа Амартүвшин нь UFC групп ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажилладаг. О.Амартүвшин нь 2019 оноос Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч, өмгөөлөгч Бодьхүүгийн Батзаяа нь Өмгөөллийн Ананд адвокатс ХХН хуулийн фирмийг 2003 онд үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үүсгэн байгуулагч партнераар ажиллаж байна. Өмгөөллийн Ананд адвокатс ХХН хуулийн фирм нь Монголдоо тэргүүлэгч хуулийн фирмүүдийн нэг юм.
JCI Прогресс салбар байгууллагын 2017 оны Ерөнхийлөгч Цэрэндашийн Тэнгис нь 2008 оноос эхлэн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэгч Интер Сайнс ХХК-ийг үүсгэн байгуулж захирлаар ажиллаж байна.
JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч, өмгөөлөгч Б.Батзаяагийн санаачилгаар 2016 онд “1000 идэвхитэй иргэн” төслийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүн амын сантай хамтран ажиллаж Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт байрлах “Залуус хөгжлийн төв”-д хамрагддаг залуучуудад зориулан бизнесийн хөгжлийн сургалт хийсэний дараагаар залуусын дунд төсөл хийлгэн залуучуудад бодитой хувь нэмэр оруулах төсөл билээ.
Талууд хамтран ажиллах гарын үсэг зурснаар JCI Прогресс салбар байгууллага төслийн үйл ажиллагаанд зориулж 278,250 ам доллар, НҮБ-ын Хүн амын сан 78,400 ам долларын хөрөнгө оруулалт хийхээр талууд харилцан тохиолцсон.
1000 идэвхитэй иргэн төслийн хүрээнд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Баян-Өлгий аймаг, Ховд аймаг залуучуудад хөгжлийн боломжийг олгоход чиглэсэн сургалт, лекц, нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж “Та бизнес эрхлэгч мөн үү”, “Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах нь”, “Сайн гэрээг хэрхэн байгуулах вэ”, “Төслийг хэрхэн үр дүнтэй танилцуулах вэ”, “Бизнесийн англи хэлийг ашиглах нь”, “Хадгаламжийг хэрхэн бий болгох вэ”, “Бизнес санааг төлөвлөх нь”, болон төсөл бичих арга, танилцуулга хийх зэрэг сургалтуудыг давхардсан тоогоор 500 гаруй залуучуудыг хамруулсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.