Өнөөдөр авсан мэдээллээр шинэ төрлийн коронавирусийн халдвараар амиа алдсан иргэдийн тоо хоногт 89-өөр нэмэгдэж одоогоор 813 хүн амиа алдаад байна. Энэ нь 2003 онд тархсан сарс-ын халдвараар амиа алдаж байсан иргэдийн тоог давжээ. 17 жилийн өмнө сарс тархахад 774 хүн нас баржээ. Мөн халдвар авсан иргэдийн тоо Хятадад 37,000-д хүрснийг эх сурвалж дамжууллаа.
Дэлхийн 28 оронд вирусийн тархалт бүртгэгдсэн ба Сингапур улсад дахин долоон тохиолдол шинээр илэрч, Өмнөд Солонгос улсад халдвар авсан иргэдийн тоо 25-д хүрсэн байна.