Японы засгийн газар онц байдлын хугацааг нэг сараар сунгахаар төлөвлөж байна.
Ерөнхий сайд Шинзо Абэ дөрөвдүгээр сарын 16-нд улс орон даяар онц байдал зарлан, тавдугаар сарын 6-нд дуусгахаар төлөвлөөд байсан юм. Гэвч тус улс дахь коронавирусийн тархалт ойрын хугацаанд хяналтад орох төлөвгүй байгаа учир онц байдлыг сунгах шаардлагатай гэж эрх баригчид үзэж байна.
Лхагва гарагт болсон Төсвийн хорооны хуралдааны үеэр ноён Абэ “Харамсалтай нь одоогийн байдлаар шинэ болон нийт халдварын тохиолдлын тоо өссөөр байна. Үүний улмаас онц байдлыг тавдугаар сарын 6-нд цуцлах эсэхийг хэлэхэд хэцүү байна” гэжээ.
Засгийн газрын коронавирусийн зөвлөл энэ баасан гарагт хуралдаж, тахлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, онц байдлыг хэр удаан үргэлжлүүлэхийг шийднэ.
Эх сурвалж: The Mainichi
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.