Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тавдугаар сарын 7-ны өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хориглох гэнэ. Энэ үед иргэд хөл хорионд орж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж оролцох ёстойг анхаарууллаа.
"Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана. Тус дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийнэ. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тус хугацаанд хязгаарлана. Дэлхийн бусад улс орнуудын авч буй жишиг арга хэмжээг авна. Иргэн хүн гэртээ байна гэдэг нь энэ дадлага сургуульд оролцож байна л гэсэн үг. Нэмэлтээр цэргийн зориулалттай тусгай тоноглолт машин техник оролцуулж, сургуулилалт хийж үзнэ. Гэхдээ үүнийг байлдааны ажиллагаа мэтээр буруу ойлгож, ийм төрлийн мэдээллийг бусдадаа түгээхийг хатуу хориглож байна. Энэ бол зөвхөн дадлага.
Хүндэрсэн үед яаж ажиллах вэ гэдгээ урьдчилан тогтоож авах, үйл ажиллагаагаа уялдуулан сайжруулах зорилготой." хэмээн Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дурдсан байна.
Үүнээс гадна ирэх сарын 6, 8-нд яармагийн дэнж дээрх спорт цогцолборт 300 ор дэлгэж, хөнгөн чанартай өвчилсөн хүнийг хүлээж авах дадлага хийж үзнэ. Энэ газар жирийн иргэдийг авч очихгүй. Зөвхөн мэргэжлийн байгууллагын хүмүүс хамгаалах хувцас хэрэглэлээ өмсөөд өвчтөнөө хүлээж авах байдлаар тухайн газарт бүрдэх нөхцөл байдлыг харуулах дадлага хийнэ.
Энэхүү хээрийн эмнэлэг нь аливаа өвчин эмгэгийн үед 30-50 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой, мэс засал, эрчимт эмчилгээ, дүрс оношилгооны хэсгүүдээс бүрдсэн, ханын хүчилтөрөгчийн хангамж, ариутгал халдваргүйтгэлийн хэсэг, агааржуулалтын систем, цэвэр бохир усны хангамжийг бүрэн шийдвэрлэсэн эмнэлэг юм.
Дараа нь эх хүүхдийн эмнэлэг дээр 100 хүндэрсэн өвчтөн авах дадлага хийнэ. Мөн цаашлаад хоёр хээрийн эмнэлэг дэлгэж үзэх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Muu er bga da
Эмнэлэгүүд яах вэ эмч ажилчид ажилдаа очих. Буцах эмчилгээ үйлчилгээ ар гэр нь эргэлт энэ тэр яах юм бол
Manaihan ih hetsuu humuus shuu.ter hamgaaltinhaa humuust sain tushaal ogooreedee.ene surgalt, dadlga, gej sain oilguulj heleeree durdee itgeed hun amitan gemteej berteechih wii de.tsereg tsagaa nartaa.
Cingeltei duureg geheer lager ter havi bs oroh uu