СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайланд: Буутай цэрэг худалдааны төвд халдлага үйлдэж, 21 хүн амиа алджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Тайланд улсын Нахон Ратчасима хотод орон нутгийн цагаар бямба гарагт зэвсэгтэй цэрэг худалдааны төвд халдлага үйлдэн, 21 хүн руу буудаж амь насыг нь хороож, 42 иргэнийг шархдуулсан байна. .

Аюулгүйн хүчнийхэн худалдааны төвд ирж олон зуун иргэнийг аварсны дараа сэжигтэй гэмт этгээдийг буудаж хороосон байна.

Терминал 21 буюу Корат нэртэй худалдааны төвд оройн 18 цагийн үед болсон халдлагын улмаас аюулгүйн хүчний нэг ажилтан амиа алджээ. Ням гарагийн байдлаар дэлгүүрийг бүсэлсэн хэвээр байсан юм.

Албан бус мэдээгээр . Мөн сэжигтний ээжийг хэргийн газарт авчирж түүнийг бууж өгөхийг ятгуулжээ.

Халдлага үйлдэж байхдаа сэжигтэн өөрийн Facebook хуудсандаа бууж өгөх эсэхдээ эргэлзэж буйгаа илэрхийлэн пост оруулсан байна. Өмнө нь гар бууны зураг оруулан “хөгжилдөх цаг эхэллээ, хэн ч үхлээс зугтаж чадахгүй” гэсэн байжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.