Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Өмнөд Солонгост коронавирусийн дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэнээс бүгд гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байжээ.
Ийнхүү тус улсад хоёр сар гаруйн өмнө коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш анх удаа дотоодын халдвар илрээгүй өдөр тохиож байна.
Түүнчлэн сүүлийн хоёр сарын хугацаанд нэг өдөрт хамгийн бага тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар халдварын нийт тоо 10,765-д хүрч байгаа юм. Мөн Өмнөд Солонгосын нийт халдварын 60 хувийг эзлээд буй Тэгү хотод шинэ тохиолдол илрээгүй аж.
Ирэх долоо хоногт болох нийтийн амралтын өдрүүдийн дараа ч халдварын тоо ийнхүү буурсаар байвал улсын эрх баригчид хөл хориог хөнгөвчилж эхлэх гэнэ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.