СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-04-30

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10002 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11553 төгрөгийн үнэтэй байна.

. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 23 төгрөгөөр (0.2%), хонины цул махны үнэ 327 төгрөгөөр (3.2%) тус тус буурсан байв.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13500 төгрөгөөр худалдаалж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1400 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1400 төгрөгөөр зарж байна. 

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.8 хувиар буурч 948 төгрөгөөр, монгол лууван 1.0 хувиар буурч 1803 төгрөгөөр, монгол байцаа 4.2 хувиар өсч 2298 төгрөгөөр, монгол хүрэн манжин 0.5 хувиар өсч 2106 төгрөгөөр, хятад сонгино 0.9 хувиар буурч 1581 төгрөгөөр тус тус зарагдаж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
4 жилийн өмнө
103.212.116.186

Maxni vnee buullgaj chadaxgvi xudalch Ulaanig ogtsruulaach.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.