СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирустэй гэж худал хэлсэн эрэгтэйд 1 жилийн хорих ял оноов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Өмнөд Солонгост 50 орчим насны нэгэн эрэгтэй зөрчлийн улмаас цагдаагийн газарт саатуулагдаад байх үеэрээ чөлөөлөгдөх зорилгоор "коронавирусийн халдвартай" гэж худал мэдүүлсэн хэрэгтээ ял эдэлж байна.

Инчён хотын дүүргийн шүүгч Жан Мён хэрэгтэнг “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа болон төрийн хууль, дэг журамд саад учруулсан учир хатуу шийтгэл хүртэх ёстой” хэмээн үзэж, түүнд нэг жилийн хорих ял оноожээ.

Энэхүү хэрэг Өмнөд Солонгост халдварын тархалт хүчээ аваад байсан гуравдугаар сарын эхээр тохиосон байна.

Уг эрэгтэй таксины жолооч болон цагдаагийн ажилтны биед халдсан хэргээр цагдаагийн газрын түр хорих байранд саатуулагдаад байхдаа .

Халдлагад өртсөн албан хаагч шинжилгээ өгөхөөр яаралтай эмнэлэгт хүргэгдэн, цагдаагийн газрыг шууд хааж, байгууламж дотор байсан бүх хүнийг тусгаарлажээ. Хэргийн эзэн эрэгтэйг мөн эмнэлэгт хүргэн шинжилгээнд хамруулсан байна. Гэвч түүний хариу “сөрөг” гарснаар энэхүү коронавирусийн үймээн нэг хоногийн дотор намжжээ.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.