COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж 3,1 сая хүн өвчилжээ. 1,9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Нэгдүгээр сараас хойш нийт сэжигтэй 302 хүнийг шинжилж, 5313 хүнийг ажиглалтад авсан бол өнөөдрийн байдлаар 466 хүн ажиглалтад байгаа юм.
ДЭМБ: Коронавирусийн халдвартай холбоотой боловч үхэлд хүргэх, синдромын тохиолдол гарсан байна. Одоогоор Их Британи, АНУ, Франц, Испани, Итали, Швецарь улсад 100 гаруй хүүхэд уг синдромоор өвчилснийг коронавирустэй холбоотой эсэхийг судалж байгаа юм.
Энэ сарын 29-ний байдлаар дэлхийн хэмжээнд 3.1 сая хүн халдвар авч, 224 мянган хүн эндээд байна. АНУ-д нас баралт 59 мянга давлаа.
Сүүлийн өдрүүдэд Бразил, Казахстан, ОХУ, Турк улсад халдварын тархалт өндөр байна. Бразилд 6276 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 78 мянга давлаа. ОХУ-д сүүлийн долоо хоногт 48 мянган шинэ тохиолдол, 400 гаруй нас баралт бүртгэгдлээ. ОХУ гуравдугаар сараас эхлүүлсэн гадаадын иргэнийг нэвтрүүлэхгүй байх хилийн хоригийнг тодорхойгүй хугацаагаар сунгалаа.
Д.Нарангэрэл, Дулаарсан учир хүүхдүүд гадаа тоглох, ундаа дамжуулан уух нь харагдаж байна. Халдвар шүлмээр дамждаг учир хүн бүр өөрийн аяга, халбага, ариун цэврийн хэрэглэлтэй байхыг анхааруулж байгаа. Иймд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг алдахгүй дагахыг анхаарууллаа.
ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийтдээ 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь короанвирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүн, Дорноговь аймаг тусгаарласан 31 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнүүдэд мөн илрээгүй. Дархан-Уул аймгийн вирус судлалын шинэ лабораторид Албанбулагийн боомтоор орж ирсэн 31 тээврийн жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 73 хүн байна. Шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Удахгүй ирэх тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж 150 орийг бэлдээд байна. ОХУ-аас ирсэн оюутнууд 20 гаруй хонолоо сэжигтэй тохиолдолуудыг тусгаарлан давтан шинжилгээ хийж халдвартай иргэдийг илрүүлсэн. Одоо дахиж халдвар илрэхгүй гэх үндэслэлээр дээрх оюутнуудыг 14 хоногийн тусгаарлалтанд гаргалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.