Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт руу төмөр зам тавих ажил маш шуурхай явагдаж, УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө ашиглалтад орж магадгүй нь гэдэг сайхан мэдээ манай редакцид ирлээ.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жилийн есдүгээр сард 280 сая ам.доллараар суурь бүтэц нь хийгдээд байсан уг төмөр замын ажлыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд 2021 онд ашиглалтад оруулна хэмээн тухайн үед мэдээлж байв.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам нь 25 тоннын даац бүхий төмөр зам, 16 гүүр, 126 хоолой тавьж, найман ширхэг мал амьтны гарцтай байхаар хийгдэж байгаа аж.
Уг төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК ажиллаж байгаа бөгөөд зургаан туслан гүйцэтгэгч компани төмөр замын тэр мод, цариг тавих ажлыг өдөр шөнөгүй гүйцэтгэж байна гэдэг сайхан мэдээг эх сурвалж ирүүллээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын нүүрс тээврийн зардал тав дахин буурч, харин тээвэрлэлтийн хүчин чадал төдий хэмжээгээр ихсэх юм. Ингэснээр Монгол Улсын эдийн засагт асар их ашиг орлого орох бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаанд ногдох ашиг үлэмж хэмжээгээр өсөх юм.
2020.04.29-ний өдрийн байдлаар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
duusgachaasai saihan medee bna. Hurdan duusgahgvi bol songuuliin daraa neg mal in garch ireed l gatsaana yag harjil bgaarai6
Энэ чиглэлийн замыг юуны өмнө барьж авах ёстой байсан. Амжилттай гүйцээж ашгийг хүртэх нь чухал. Даац нь ?