СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бага насны охидын нүцгэн зураг, бичлэгийг ил болгоно хэмээн дарамталж, мөнгө нэхдэг этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Фэйсбүүк хуудсаар дамжуулж охидтой дотно танилцаж, хэсэг хугацааны дараа зураг бичлэгээр нь сүрдүүлж бэлгийн харьцаанд ордог, заримаас нь мөнгө авдаг этгээдүүд сүүлийн үед нэмэгдэх болсон. Хамгийн сүүлд гэхэд л 12 настай охины нүцгэн зураг, бичлэгийг бусдад дэлгэнэ хэмээн дарамталж, мөнгө нэхдэг этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, эрхэлсэн тодорхой ажилгүй Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчид холбогдох шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, гэмт этгээдийн байршлыг тогтоон, дайчлан баривчилсан. Улмаар түүнийг хорих 401 дүгээр ангид хориод байгаа аж.

Шалгалтын явцад гэмт этгээдийн гар утас болон компьютерт садар самуун агууламжтай файл илэрснийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Мөн дээрх 12 настай охиноос гадна бага насны 10 гаруй охиныг ийм аргаар дарамталдаг байсан нь тогтоогджээ. Тэрбээр, охидтой танилцаж, хэсэг хугацаанд чаталж, дасгасныхаа дараа садар самуун сурталчилсан бичлэг явуулж, охидыг нээж үзсэнийх нь дараа энэ талаар хэн нэгэнд хэлнэ гэж сүрдүүлдэг аж.

Хэрэв нүцгэн зураг, бичлэгээ өөрт нь өгөх юм бол хэнд ч хэлэхгүй гэж амладаг байна. Охидын нүцгэн зураг, бичлэгийг авсныхаа дараа байнга мөнгө нэхэж, дарамталдаг байжээ. Гэмт хэрэгтэн 2019 оны эхэн үеэс өөрийн цахим хуудсандаа идэвхтэй зургаа хийж, бусдын итгэлийг авч, хуурамч хаяг биш гэдгээ баталсан байгаа юм. 12 настай охин руу найзын хүсэлт илгээж, гурван хоногийн турш чаталж, үүний дараагаас мөнгө нэхэх болжээ. Коронавирусийн улмаас хүүхдүүд цахимаар хичээлээ үзэх нэрийдлээр эцэг, эхийн хараа хяналт суларсан энэ цаг үеийг ангуучид отож буй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.