СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-30

Судалгаа: Халдвар дунджаар зургаан хоногийн дараа оношлогдож байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Харвард болон Массачусетсийн технологийн их сургуулийн судлаачид коронавирус хамрын хөндийн шүүрлийн эс, уушгины эс, гэдэсний шимэгдүүлэгч эсүүд илүү гэмтээдэг болохыг тогтоожээ. Энэхүү судалгаа нь коронавирусийн эсрэг үр дүнтэй эмийн бэлдмэл гаргахад ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна.

2. Хятадын Жежян болон Шанхай их сургууль хамтран коронавируст халдварын зөөвөрлөгдөн ирсэн 482 тохиолдлын тархвар зүй ба эмнэл зүйн шинж тэмдгийг судалжээ. . Халдвар авсан хүмүүсийн 65.8% халуурах, 48.1% ханиалгах, 12.2% ядарч сульдах, 10.4% хоолой өвдөх, 7.3% толгой өвдөх, 6.4% жихүүдэс хүрэх, 5.6% суулгах шинж тэмдэг илэрчээ.

3. АНУ-ын судлаачид даавуун амны хаалт (хөвөн, торгон даавуу) агаар дах аэрозолын тоосонцроос 80-99 хувь хамгаалдгийг тогтоожээ. Энэ нь зориулалтын амны хаалтаас дутуугүй шүүх чадвартайг харуулж байна.

4. Австрали улсад коронавируст халдварын хавьтлыг богино хугацаанд илрүүлэх ухаалаг утасны аппликейшн нэвтрүүлжээ. Энэ аппликейшн “Bluetooth” ашиглан 1.5 метрийн зайд харилцагчдыг бүртгэж кодлоно. .

5. ДЭМБ коронавируст халдвар авч эдгэрсэн хүнд КОВИД-19-өөс хамгаалах эсрэг биет тогтдог тухай дүгнэлт яаран хийхээс түдгэлзэхийг уриалж, судалгааны дүн гартал дүгнэлт хийхгүй байх нь зүйтэй гэж мэдэгдлээ.

6. .

7. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судалгаачид ариутгалын бодисоор гадаргууг халдваргүйжүүлж цэвэрлэхдээ зааврын дагуу, химийн бодистой холихгүй хэрэглэх, хамгаалах бээлий өмсөх, агааржуулалт сайн хийх, хүүхдээс хол байлгах шаардлагатайг зөвлөжээ.

Эх сурвалж: ЭМЯ (COVID-19)-ын эргэн тойронд: тандалт, судалгааны тойм-8 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.