“Ядуусын хорооллын саятан”, “Юрийн галавын ертөнц” кино бүтээлүүдээрээ дэлхийд танигдсан Болливудын нэрт жүжигчин Ирфан Хан маш ховор тохиолдох нойр булчирхайн нейроэндокриний хорт хавдраар 53 насандаа таалал төгсжээ.
Түүнийг Энэтхэгийн кино урлагийн салбарын нарийн мэдрэмжтэй, хамгийн авьяаслаг жүжигчдийн нэг байсан гэдгийг урлаг судлаачид хэлдэг. Нэрт жүжигчин 2018 онд нойр булчирхайн маш ховор төрлийн хорт хавдраар өвчилсөн гэдгээ шүтэн бишрэгчдэдээ дуулгаж байсан юм.
Ирфан Хан Лондон хотын эмнэлэгт эмчлүүлж байжээ. Энэ долоо хоногийн мягмар гарагаас хойш Мумбай хотын эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж улмаар таалал төгссөн байна.
Улс төрийн зүтгэлтнүүд, урлагийн алдартнууд төдийгүй Болливудын одууд бүгд цахим орчинд эмгэнэл илэрхийлж, сэтгэгдлээ хуваалцжээ. Нэрт жүжигчин супер од Амитба Баччан, Равина Тандон, Конкана Сеншарма болон Ерөнхий сайд Нарендра Моди нар дэлхийн кино, театрын урлагийн ертөнц агуу нэгнээ алдаж хүнд гарз амссаныг илэрхийлсэн байна.
Дөрөв хоногийн өмнө Ханы 95 настай ээж Жайпурт таалал төгссөн боловч улс орон даяар коронавирусээс урьдчилан сэргийлж тогтоосон хорио цээрийн улмаас ээжийнхээ оршуулгад оролцож чадаагүй байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Um maani bad mi him.ymar ch baisan eejiinhee daraa yvsan ni bolj Dee huurhii.hetsuu ch umaa daa.
yu gej angli ruu yavsiin be dee, eh orondoo emchlyylehgui