Өмнөд Солонгосын Ичион хотод барилгын ажил нь явагдаж байсан агуулах шатаж 38 хүн амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр барилгын дулаалганд ашиглаж байсан шатамхай материал дэлбэрснээс гал гарсан гэжээ. Амь насаа алдсан иргэд бүгд барилгын ажилчид байжээ.
Барилга дээр 80 орчим хүн ажиллаж байсан тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг эрх баригчид анхааруулж байна. Нийслэл Сөүл хотоос урагшаа 80 орчим км-т байдаг Ичионд гарсан түймрийн улмаас багадаа 10 хүн түлэгдэж бэртсэн гэж Ёнхап мэдээллийн агентлагаар дамжуулжээ.
Түймэр 13:30 минутад асч эхэлсэн бөгөөд оройн 18:40 минутад унтарсан байна. Засгийн газраас онц байдалд шаардлагатай бүх тусламжийг нэн даруй үзүүлэхийг үүрэгджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.