СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Борис Жонсон хүүтэй боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Коронавирусээр халдварлаад эдгэсэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны сүйт бүсгүй Кэрри Саймонд амаржиж тэд хүүтэй болсон тухай баярт мэдээг дуулгажээ. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч ээж болон хүүгийн биеийн байдал сайн байгаа гэдгийг мэдээлсэн байна.

Хэдийгээр Жонсон шинэхэн хүүхдээ өлгийдөж авсан ч улс орон даяар коронавируст цар тахалтай тэмцэж байгаа тул Даунинг Стрийтэд ажилласан хэвээр байгаа юм. Шинэ хүнтэй болсны богино хугацааны амралтаа энэ жилийн сүүлээр авахаар төлөвлөсөн ажээ.

Дэлхийн удирдагчид, улс төрийн зүтгэлтнүүд халдварт тахалтай тэмцэж эдгээд удаагүй байгаа Жонсонд баяр хүргэцгээсэн байна. Австрали болон Японы Ерөнхий сайдууд хамгийн түрүүнд баяр хүргэжээ. Даунинг Стрийт нярай хугацаанаасаа өмнө төрсөн эсэх, жин, цаг, хаана төрсөн зэргийг нууцалжээ.

. Хатан хаан Ерөнхий сайдтай хийдэг долоо хоног бүрийн уулзалтаа утсаар явуулахаар төлөвлөөд байна.

байжээ. Өнгөрсөн жилийн сүүлээр сүй тавьж, энэ зуны эхээр амаржина хэмээн мэдэгдсэн юм. Хэдийгээр тэд сүй тавьсан ч гэрлэлгүй Даунинг Стрийт рүү хамт нүүсэн анхны хос болсон байна.

Шинээр мэндэлсэн хүү хатагтай Саймондсын анхны хүүхэд бол Ерөнхий сайд хэдий нь таван хүүхдийн эцэг болсон юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.