СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-29

Богд уулын зайсангийн аманд өнөөдөр дахин гал гарсан ч 20 минутын дотор унтраажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Богд уулын Зайсангийн ам буюу Соёмботой ууланд өнөөдөр /2020.04.29/ 16.00 цагийн орчимд дахин гал гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газарт шар өвс шатаж байна гэсэн дуудлага 15.59 цагт ирсэн бөгөөд энэ дагуу нийслэлийн гал унтраах, аврах, 14 дүгээр ангийнхан галыг 16.20 цагт бүрэн унтраажээ. Галын улмаас нэг га талбай шатсан аж.

Шалтгаан нөхцлийг одоогоор тодруулж байгаа бөгөөд гал түймрийн аюулаас сэргийлж, хуурайшилттай үед шар өвс шатаахгүй байхыг иргэд олон нийтэд анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.