СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-29

М.Баярмагнайг ЗГХЭГ-ын дэд даргаар томилов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийлээ. Хугацаа нь дуусаад байсан БНХАУ дахь Элчин сайд Д.Ганхуягийг чөлөөлж, оронд нь Бригадын генерал Т.Бадралыг томиллоо. Мөн Элчин сайдгүй байгаа БНСУ-д ГХЯ-ны мэргэжлийн дипломатч Н.Эрдэнэтуяаг томилж, нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. 

Мөн Мягмарсүрэнгийн Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо.

Тэрээр 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв.

1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд БОАЖЯны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ.

Түүний ажлын туршлага, ажиллах чадвар, удирдан зохион байгуулах болон ажил хэрэгч чанарыг харгалзан тухайн албан тушаалд томилох үндэслэл болгожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.