СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Uniqlo-гийн тэргүүн Тадаши Янай: Коронавирусээс болж эдийн засгийг бүү ал!

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

-Коронавирусээс урьдчилсан сэргийлэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа хэвийн явуулах аргыг бизнесмэнүүд бодож олж чадна-

Fast Retailing-ийн ерөнхий захирал билээ.

Тадаши Янай 1984 онд Uniqlo брэндийг үүсгэн байгуулж, Fast Retailing-ийг дэлхийн гурав дахь том хувцас хэрэглэлийн борлуулагч болгон өргөжүүлсэн юм. Эдийн засгийн хямралуудын үед компаниа удирдаж байсан туршлагатай тэрээр бизнес эрхлэгчдийг тахлын үеэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх илүү сайн арга зам олохыг уриалав.

Тэрээр гэлээ.

Түүний үзэж буйгаар улс орнуудын засгийн газрууд коронавирусийг ялахын тулд олон нийтийн өдөр тутмын амьдрал, тэр тусмаа эдийн засгийг золиослох ёсгүй аж. “Хэн ч мөнгө олохгүй бол хэн ч амьд үлдэж чадахгүй” гэж энэ санаагаа тодотгожээ.

Тадаши Янай цааш нь “Засгийн газрууд яагаад компаниудыг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байгааг би ойлгож байна. . Хэрэв эдийн засаг уналтад орвол нийгэм бүхэлдээ сүйрэх болно. Энэ бол бодит байдал” хэмээв.

БНХАУ-д халдварын тархалт дээд цэгтээ хүрээд байх үед тус улс дах Fast Retailing-ийн дэлгүүрүүдийн 390 орчим буюу бараг тал хувь нь хаагджээ. Одоо тэдний ихэнх нь буцаад нээгдсэн боловч орлого нь өмнөхөөсөө 30-40 хувиар буураад байгаа аж.

.

Эх сурвалж: asia.nikkei.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.