СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Испанид хорио цээрийн үеэр гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Испанийн зүүн хойд нутаг Лос Пажариллосын оршин суугч Даниель Жименезийг бүсгүй хүний чарлах дуунаар сэрэхэд шөнийн 02 цаг 30 минут болж байв. Цонхоор хартал гурван давхраас нэгэн эмэгтэй дүүжлэгдэж байлаа. Хөрш нь эмэгтэйг доош унавал амийг нь аврахаар орны зөөлөвчтэй гудсаа чирж гарсан ч харамсалтай нь хожимдож бүсгүй нас баржээ.

56 настай уг эмэгтэй гуравдугаар сарын 14-ний өдөр бүх нийтийн хорио цээр тогтоосноос хойш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, бусдын гарт амиа алдсан гурав дахь эмэгтэй юм. . 2003 оноос хойш хийсэн судалгаагаар нийт 1,051 эмэгтэй золгүй гэмт хэргийн золиос болсон байна. Өнгөрөгч 2019 онд ийм хэргээр 55 эмэгтэй амиа алджээ.

Коронавирусийн халдвараас үүдэж хорио цээрийн дэглэм тогтоосноор ижил төрлийн гэмт хэрэг улам ихэснэ хэмээн мэргэжилтнүүд эмээж байна. .

Энэ сарын эхний хоёр долоо хоногийн хугацаанд Испанид гэр бүлийн хүчирхийлэл 47 хувиар өссөн гэж үзжээ. Цахим шуудан, цахим сүлжээ зэргээр эмэгтэйчүүд тусламж хүсэх нь 700 хувиар өссөн гэж Засгийн газраас мэдээлсэн байна. Гэвч цагдаагийн газарт биечлэн ирж гомдол гаргах явдал эсрэгээрээ эрс буурчээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.