СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Иргэдийг хэрхэн бүртгэж байгаа болон тасалбарын үнэ өндөр байгаа зэрэг асуултуудад тайлбар хийлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн мэдээллийн цагт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар оролцлоо. 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаарын 1-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авахаар болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийг ялгавартай бүртгэж байна, зайлшгүй зорчих ёстой иргэд зорчиж чадахгүй байна, мөн тасалбарын үнэ хэт өндөр байна гэсэн гомдол Шуурхай штабт олонтаа иржээ. Үүнд хариулт өглөө. 

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян: 

-Хөл хориог 5 сарын 31-нийг дуустал сунгасан нь манай хойд хөрш ОХУ-д байдал хүндэрч байгаа. ОХУ-аас ирсэн 21 оюутнаас халдвар илэрсэн. Мөн 35,36 дахь тохиолдол мөн тус улсаас ирсэнтэй холбоотой. 

35 улсаас 9900 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлээд байна. Сөүлийн нислэгтэй холбоотойгоор БНСУ дахь ЭСЯ-ны гадаа зарим иргэн цугларч дипломат ажилтнуудад халдах, нэр төрийг нь гутаах, ажилд нь саад болох үйлдэл гаргаж байна. Иймд дипломат ажилтнуудын ажилд хүндэтгэлтэй хандахыг анхааруулж байна. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: 

-Маргаашийн Сөүл-УБ-ын чиглэлийн нислэгээр долоон улсаас 273 зорчигч ирнэ. БНСУ-ын Хууль зүйн яамнаас визний хугацаа хэтрүүлэн, хоригдож байгаа 30 гаруй иргэнээ татан аваач гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Мөн, хараар ажиллаж байгаад визний өршөөлд хамрагдсан 200 гаруй иргэнээс боломжоороо аваач гэсэн. 

БНСУ-ын нислэгт зайлшгүй багтах ёстой байсан 86 настай иргэнийг багтаасангүй гэсэн гомдол гарсан. Энэ хүн багтаж байгааг хариуцлагатай мэдэгдье. Иргэдийн хувьд нэг зүйлийг ойлгох ёстой. Нэгийг нь авахад нөгөө нь гомддог шүү. ЭСЯ-уудаас ирсэн 3000 иргэний хүсэлтийг шалгуур үзүүлэлтээр шүүж үзэхэд, 1171 нь нийцсэн. Энэ бол маш хүнд ажил. Үүнд тагнуул, цагдаа гэх мэт арав гаруй төрийн байгууллагын төлөөлөл орж байгаа. Нэг, нэгнийхээ ажлыг хянадаг. 

Зарим иргэдийг хассан нь Инчеоны шинэ журамтай холбоотой. Транзит зааланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, зөвхөн оршин суух эрхтэй хүмүүс дамжин өнгөрнө, богино хугацааны визтэй хүнийг нэвтрүүлэхгүй гэж шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж зарим иргэд хасагдсан. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.