СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-29

LIVE: Гадаадад байгаа COVID-19 туссан монголын таван иргэн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж 3,1 сая хүн өвчилжээ. 1,9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

ДЭМБ: Манай улстай хөрш залгаа ОХУ шинээр 6411 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 72-оор нэмэгджээ. 1110 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинэ халдварын 50 хувь нь Москва хотод бүртгэгдэж тэдний 43 хувь нь шинж тэмдэггүй балархай хэлбэрээр өвчилжээ.

БНСУ-д хоёр хүн нас барж, шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Тус улсын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр гэж мэдэгджээ. БНСУ-д хөдөлмөр эрхэлдэг оршин суугчдын орон байранд хяналт тавих асуудал сөхөгдлөө. Тус улсад ирсэн, гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдийн оршин сууж буй байр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь тогтоогджээ. 

Япон улсад 282 шинэ тохиолдол бүртгэгджээ. Нийт 426 хүн нас баржээ.

БНХАУ-ын халдвар авсан тоо 82858-д хүрч, 4633 хүн эмчлүүлж байна. 

Манай орны хувьд 735 хүн эмнэлгийн ажиглалтад байна. 

ХӨСҮТ: . Мөн тандалтын зорилгоор 112 хүнд шинжилгээ хийхэд мөн л коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ээс 80 хүнийг шилжүүлэн гаргалаа. Ажиглах байранд байсан 154 хүнийг шилжүүллээ.

Дараагийн нислэгээр ирэх хүмүүсээ хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. 

ЭМЯ: Дэлхий дахинаа энэ өвчин бүртгэгдсэнээс хойш Монгол Улс бэлэн байдалд 4 сар гаруй ажиллаж байна. ХӨСҮТ дээр УОК-ын шуурхай штабын 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг 24 цагаар ажиллаж байна.  Шуурхай арга хэмжээний 15 баг ажиллаж, зарим нь голомтод, зарим нь сэжиг бүхий газарт ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийж байна.

Өнгөрсөн хугацаанд 4000 орчим хүнд тандалт судалгаа /лабораторийн шинжилгээ/ хийж үзлээ. 38 батлагдсан тохиолдол олж авч, ХӨСҮТ дээр эмчилж, 9 хүнийг эрүүл болгон эмчилж гаргасан. Энэ тохиолдлуудыг илрүүлж авахад 20-иод хувь нь шинжилгээ хийх явцад эмнэл зүйн шинж тэмдэггүй байсан. Нийт батлагдсан тохиолдлын 13 хувийн биеийн байдал дунд, хүндэвтэр явцтай 6 хүн, хүнд 1 хүнийг эмчилж байна. Дээрх 38 тохиолдол бүгд импортлогдож орж ирсэн. Тэдний дөрөв нь гадаадын иргэн байна. 

Сүүлийн долоо хоногт гадаад улсад байгаа монголын таван иргэн коронавирус туссан нь батлагдсан. АНУ, ШВЕД, ОХУ, БНСУ-д суугаа тэдгээр иргэд бүгд гэрийн тусгаарлалтад байгаа бөгөөд эх орноосоо утсаар зөвлөгөө авсан. 

Коронавирусийн клиникийн шинж дээр нэмж шинэ зургаан шинж тэмдэгийг ДЭМБ нэрлэсэн. Үүнд жихүүдэс хүрэх, чичрэх, хамар үнэр мэдрэхгүй байх гэх мэт. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.