СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гараа гэмтээсэн ажилтан Викториа Бекхэм брэндийг шүүхэд өгчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн эхнэр Викториа Бекхэмийн хувцас загварын брэндийг хуучин ажилтан нь шүүхэд өгчээ. Тус брэндийн оёдлын хэлтсийн ажилтан өдөрт 15 цаг тасралтгүй ажилласнаас болж гараа гэмтээн, яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон байна.

Нью-Йоркийн загварын долоо хоногийн бэлтгэл ажлын хүрээнд 54 настай Кристина Кубилень гэгч эмэгтэй ачаалал ихтэй ажиллажээ. .

Ажлаасаа гарч хагалгаанд орсон ч дахин ажил хийх чадвараа алдсан байна. Кубилень долоо хоногийн турш амралтгүй ажилласнаас болж гар хуруу нь өвдөж, мэдээ алдах болсон бөгөөд өвчин намдаагч эм их хэмжээтэй хэрэглэдэг байжээ. Гэвч Бекхэмийн гэр бүлийн компани түүнийг асран халамжлах, санаа тавихаас татгалзсан учир шүүхэд хандаж байгаа гэж өмгөөлөгчид нь мэдэгджээ.

Викториа Бекхэмийн компаниас тодруулга авахыг хүссэн ч хариу өгөөгүй байна. Энэ сар Бекхэмийн компани коронавирусийн хорио цээрийн үед 30 ажилтандаа чөлөө олгохын тулд татвар төлөгчдийн мөнгийг хэрэглэсэн нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.