БНСУ-ын армийн нэгэн ахлах түрүүч коронавирусийн дэгдэлтийн оргил үеэр цэргүүдийн амны хаалтаас 2000 гаруйг хулгайлж, наймаачин иргэдэд худалдаалсан хэргээр байцаагдаж байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр тэрээр хоёрдугаар сарын сүүлээр Гёнги аймгийн агуулахаас цэргүүдэд зориулан нөөцөлсөн байсан амны хаалтаас 2,100 орчмыг хулгайлан, наймаачдад борлуулсан гэж сэжиглэгдэж байгаа аж.
Хоёрдугаар сарын сүүлээр Өмнөд Солонгост коронавирусийн халдварын тоо огцом өсөн, амны хаалтын эрэлт эрс нэмэгдэж, Засгийн газар хангамжийн асуудалтай тулгараад байсан.
Өнгөрсөн сард хүлээн авсан мэдээллийн дагуу цэргийн удирдлагууд мөрдлөгийн ажил эхлүүлсэн байна. Оршин суудаг газарт нь нэгжлэг хийхэд сэжигтэн өөртөө гэмтэл учруулсан тул түүнийг цэргийн эмнэлэгт хүргэсэн ба шарх нь амь насанд нь аюул учруулахгүй гэж албаны хүмүүс мэдэгджээ.
Хэрэг хариуцсан армийн офицер "Уг хэрэгт хамсаатан байгаа эсэх, мөн амны хаалтыг яг хэнд зарсныг илрүүлэхээр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Бид энэ хэргийг маш нухацтай авч үзэн, хатуу арга хэмжээ авах болно" гэв.
БНСУ-ын Засгийн газраас цар тахлын үеэр дамын худалдаа, үнэ хөөрөгдөх болон хууль бус үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж байгаагийн нэгэн илрэл нь энэхүү хэрэг болж байна.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Eev w 2 wwe99