“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгох юм. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцаанаас иргэн бүрт (2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн бүх хүнд) тараасан билээ.
Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс хойш орно. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна.
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжаас буюу www.ett.mn вэб сайт болон “Эрдэнэс-Тавантолгой” пэйж хуудас, аппликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай дугаарын утсаар авах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.