СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Далбаан дор нэгдэхүй буюу удирдагчдын “уралдаан”

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Өвчин, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшиг зэрэг өмнө нь тааварлаагүй нөхцөл байдал улс орнуудын удирдагч нарын эрэмбэ, нэр хүндийн шалгуур болдог.

ДЭШЭЭ, ДООШОО

нь. Мөн дараачийн бүх нийтийн сонгуульд Консерватив намын төлөө саналаа өгөх хүсэлтэй сонгогчдын хувь 41 байсан нь 45 болж өслөө. Харин одоогийн эрх баригчдын бодлого, шийдвэрийг эсэргүүцэгчдийн тоо 50 хувиас 43 болж буурав.

. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн нэр хүнд энэ хугацаанд 24 нэгжээр дээшилж -8 хувиас 16 хувь болсон бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны цэвэр рейтинг хоёрдугаар сарын 1-нээс өнөөг хүртэл -21 хувьтай буюу төдийлөн өөрчлөгдсөнгүй. Халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм бараг сахиагүй, тиймдээ ч олон улсад шүүмжлэл дагуулсан Швед Улсын хувьд Ерөнхий сайд Штефан Лёвений нэр хүнд найман нэгжээр дээшилж 44 хувьд хүрсэн байгаа юм. Испани, Италид эрх баригчдын нэр хүнд хэрхэж буйг тандах тусгай судалгаа явуулаагүй ч коронавирус тархах үед хойрго, хайнга хандсан, бусад улсаас жишээ аваагүй, хангалттай ажиллаж чадаагүй гэсэн шүүмжлэл дагуулж буй.

Нөгөө талаар, удирдагч, эрх баригч нам ард түмнээ нэгтгэх, нэгэн цул болоход чиглэсэн бодлого баримталж чадахгүй бол нэр хүнд нь унаж байна. . Үүний зэрэгцээ 19 жилийн өмнө Жорж Бушийнх шиг шийдэмгий, зоримог, ард түмнийхээ төлөө гэсэн шийдвэр гаргахын оронд марзан мэдэгдэл хийж байна гэж шүүмжлэх нь нэмэгдэж байгаа юм.

Бразилийн Ерөнхийлөгч Болсонаругийн хувьд ч нөхцөл байдал сайнгүй. Ерөнхийлөгчийн авч буй арга хэмжээ, тэр тусмаа эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлогыг шүүмжилж, эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөө хийж буй ажил нь хангалтгүй гэж түүнийг буруутгаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр 21 хувьтай байсан түүний нэр хүнд одоо найман хувь болж унажээ.

“ДАЛБААН ДОР НЭГДЭХИЙН НӨЛӨӨЛӨЛ”

Аливаа гамшиг, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал, халдварт өвчний үед улстөрч, эрх баригчдын нэр хүнд өсөх үзэгдлийг судлаачид “Далбаан дор нэгдэхийн нөлөөлөл” гэж нэрлэдэг. Хямралын үед хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгдөж, айдас ноёлох үед тэдний эх оронч үзэл, нэгдэн нийлэх эрмэлзэл өсдөг аж. Тиймээс ийм эгзэгтэй үед шүүмжлэгчид, сөрөг хүчнийхэн олон нийтийн зүгээс хүчтэй дайралт, шахалтад өртөх нь ч бий. 2001 оны есдүгээр сарын 1-нд болсон халдлагын дараа Ерөнхийлөгч Жорж Бушийн нэр хүнд богино хугацаанд 40 нэгжээр өсөж, 90 хувьд хүрсэн нь АНУ-ын түүхэнд байгаагүй үзэгдэл болсон. Тэр бүү хэл, энэ явдал Их Британийн Ерөнхий сайд Тони Блэрийн рейтинг ч өсөхөд нөлөөлсөн гэж ажиглагчид онцолдог.

Саутхемптоны их сургуулийн улс төр судлалын багш, профессор Уилл Женнингсийн онцолж буйгаар, эгзэгтэй нөхцөл байдал үүсэхэд эрх баригчид, удирдагчид улс үндэстнийхээ тулах цэг, нэгдэн нийлэх төв болох магадлалтай. “Яг одоогийн нөхцөл байдалд коронавирусийн халдвар улстөрч, удирдагчдын хувьд нэгтэгчийн үүргээ гүйцэтгэх боломж олгож байна” гэж тэрбээр онцолжээ.

Х.Инга

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.