Ковид-19 вирусийн дэлхийн хамгийн том голомт болоод буй АНУ-ын эмч амиа егүүтгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ. АНУ-ын хэмжээнд хамгийн олон хүн коронавирусээр халдварласан Нью-Йорк хотод халдварт тахалтай галын шугаманд тэмцэн ажиллаж байсан эмч амиа егүүтгэсэн байна.
49 настай Лорна Брийн Манхэттэн дүүргийн Пресбитериан Эллен эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн эрхлэгч байжээ. Түүний аав доктор Филип Брийн Нью-Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа “тэр ажлаа сайн хийхийг хичээж байсан ч ажил нь түүний амийг авсан” хэмээжээ.
Хатагтай Брийн Виржиниагийн Чарлотсвильд гэр бүлийнхний хамт амьдарч байхдаа амиа егүүтгэсэн бөгөөд сэтгэцийн эрүүл мэнд нь асуудалтай талаар өвчний түүхэнд огт бичигдээгүй байна. Гэр бүлийнхэндээ ажлаа хийж байгаад коронавирусээр халдварласан гэдгээ хэлж 10 гаруй хоног эмчлүүлсний дараа ажилдаа эргээд оржээ. Гэвч эмнэлэг түүнийг гэрт нь буцааснаар Чарлотсвильд иржээ.
Аав нь хамгийн сүүлд охинтойгоо ярилцахад Ковид-19-р халдварласан өвчтөнүүдийг эмнэлгийн түргэн тусламжийн машинаас буулгахаас өмнө хэрхэн нас барж байсан талаар ярьжээ. Лорна Брийн Христийн шашинтай, гэр бүлтэйгээ ойр дотно харилцаатай, салса бүжгэнд дуртай, долоо хоногт нэг удаа ахмадуудад туслах сайн дурын ажилтан байжээ.
АНУ-д коронавирусийн улмаас 60,000 орчим иргэн нас барсны 1/3 нь Нью-Йоркод бүртгэгдээд байгаа юм. Пресбитериан Эллен эмнэлгийн зүгээс хатагтай Брийнийг баатар байсан хэмээн хүндэтгэл үзүүлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хө хө америк тэнэглэлийн нэг. нөгөө олон өрөөтэй том байшиндаа ганц ганцаараа байж чадахгүй нээрээ үнэхээр мал шиг хүмүүс юм аа. нэг нэг өрөөндөө зурагтаа үзээд. утсаараа харилцаад байж чадахгүй. ЛОЙЧИСОН ХҮМҮҮС ШҮҮ. бэлэн юман дэр байсаар байгаад тэнэгэрч. эрх чөлөө гэж хуцаад л хав чинь.
чи өөрөө өөрт огт хамаагүй юм руу хав шиг битгий хуцаад байлдаа. тайван байлдаа хө .
Ум ма ни бад мэ хум.
Өөрийгөө коронагаар гарцаагүй үхнэ гээд бодчихжээ