СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-28

Дэлхий 11 сарын 27-нд COVID-19 халдварт баяртай гэж хэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ

“Дэлхийн 213 улсад COVID-19 халдвараар 3 сая хүн өвчилж, 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Сингапурын технологийн сургуулийнхан математик аргачлалд тулгуурлан COVID-19 халдварын тархалт хэзээ дуусахыг улс орон бүрээр тооцож гаргасан бөгөөд дэлхий нийт арваннэгдүгээр сарын 27 гэхэд COVID-19 халдварт баяртай гэж хэлэх цаг ирнэ хэмээн тооцоолсноо мэдээлсэн” хэмээв. 

Сингапурын технологийн сургуулийн судлаачид Ковид-19 мэдээллийг математик аргачилд суурилан дэлхийн хэмжээнд 131 улсад энэхүү вирусийн халдвар хэзээ дуусах урьдчилсан математикийн прогнозийг таамаг дэвшүүлэн гаргасан байна.

Уг таамгаар

  • ОХУ-д ирэх 7 сарын 20-нд,
  • Герман улсад 8 сарын 1-нд,
  • Франц улсад 8 сарын 8-нд,
  • Их Британи улсад 8 сарын 14-нд,
  • АНУ-д 8 сарын 24-нд Ковидоос ангижрах бөгөөд дэлхий нийт 11 сарын 27-нд Ковидод баяртай гэж хэлэх цаг болно гэсэн урьдчилсан судалгаа гарсан байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.