Москвагийн усан оргилуурын зуны нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг хотын орлогч дарга Петр Бирюков өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд мэдэгдэв. Энэхүү арга хэмжээ нь халдвар тархалтын үеэр олон нийтийн цуглаан үүсгэхгүй байх зорилготой бололтой.
Уламжлал ёсоор бол дөрөвдүгээр сарын сүүлчээр Москвагийн 600 орчим усан оргилуур нэгэн зэрэг ажиллаж эхэлдэг.
Петр Бирюков “Энэ жил хотын цар тахлын байдал хүнд байгаа тул усан оргилуурын нээлтийг хойшлуулахаар шийдсэн. Цаашдын нөхцөл байдалд тулгуурлан усан оргилууруудыг хэзээ нээхийг шийдэх болно” хэмээн мэдэгджээ.
Коронавирусийн тахлын улмаас Москва хот өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа. Оршин суугчдад өөрсдийгөө гэртээ тусгаарлах шаардлага тавьсан.
Энэхүү шийдвэр гарахаас өмнө Москва хотын тохижилтын ажил бүрэн зогсоод байсан. Зөвхөн онц шаардлагатай үйл ажиллагаанууд л хийгдэж байгаа юм. Түүнчлэн ОХУ-д жил бүрийн тавдугаар сарын 1-нд болдог “Хөдөлмөрчдийн эв санааны нэгдийн баяр буюу “Майн баяр”-т зориулан нийслэл хотыг чимэглэхгүй гэсэн шийдвэр гарчээ.
Эх сурвалж: rossaprimavera.ru, mos.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.