Японы мэргэжлийн сумо бөхийн нацү башёгийн банцүкэг зарлалаа.
Шинэчилсэн банцүкэ ёсоор тавдугаар сарын 24-нд эхлэх нацү башёд монголын 23 бөх таван зиндаанд зодоглохоор байна. Гэмтлийн улмаас доод зиндаа хүртэл "унасан" экс озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр жилийн дараа дахин дээд зиндаанд гарч ирлээ. Тэрээр нацү башёд маэгаширагийн 17-д эрэмбэлэгдсэн байна.
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос мэдээлснээр өнгөрсөн сарын башёд жүрёогийн 12-оос барилдан есөн даваатайгаар хару башёг өндөрлүүлсэн Хакуёозан болон доод зиндааны хэд хэдэн бөхчүүдээс корона вирусийн халдвар илрээд байна.
Хэдийгээр сумо бөхчүүдээс корона вирусийн халдвар илрээд байгаа ч сумо бөхийн холбооныхон нацү башёг өмнөх хару башёгийн нэгэн адил өндөр хяналт дор үзэгчгүйгээр зохион байгуулна хэмээн мэдэгдээд байна.
Нацү башёд зодоглох монгол бөхчүүд
Макүүчи
Хакүхо М.Даваажаргал
Какүрюү М.Ананд
Кирибаяама Б.Лхагвасүрэн
Тамаваши Б.Мөнх-Оргил
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
Жүрёо
Чиёошома Г.Мөнхсайхан
Азүмарюү С.Тодбилэг
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар
Ичиножо А.Ичинноров
Хошорюү С.Бямбасүрэн
Даишохо Ч.Шижирбаяр
Миторюү Б.Төрболд
Макүшита
Сакигакэ Я.Баттүшиг
Кёкүсотэн Э.Энхманлай
Кагамио Б.Нанжид
Сэиро Өнөболд
Санданмэ
Ёошояама Б.Анхбаяр
Саданохикари Д.Наранцогт
Гочозан Ууганбаатар
Даитэнма Н.Чинзориг
Хокүтэнкаи Г.Сүхбат
Дэванорюү Т.Тэмүүлэн
Жонокүчи
Хокүсэихо Э.Даваанинж
Hakuho gj yopon samuurai urvagch novsh bnaa..
5.24-nd barag duusah bailgvi dee xaxa