Аргентин улс коронавирусийн тархалтаас сэргийлж ирэх есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дотоодын болон олон улсын бүх нислэгийг цуцалж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Засгийн газрын эрх баригчид нислэгийн компаниудад мэдэгдэл хүргүүлж даваа гарагаас эхлэн дөрвөн сарын хугацаанд нислэгийн тасалбар борлуулах шаардлагагүй хэмээн анхааруулжээ.
Энэ нь нисэх хүчний салбарын олон мянган иргэн ажлын байр, цалин хөлсөө алдах эрсдэл үүсгэж байна. Олон улсын нислэгийн агентлагийн Аргентины Засгийн газарт ирүүлсэн захидалд есдүгээр сар хүртэл бүх нислэгийг цуцлах нь 300,000 гаруй иргэн ажлын байраа алдахад хүргэнэ хэмээн мэдэгджээ.
Латин Америк, Карибын орнуудад нислэг үйлддэг Алта компани Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд хүнд шийдвэр гэж үзэж байна. Коронавирусийн тархалтын улмаас дэлхийн олон улс гадаад, дотоодын нислэгээ цуцалсан ч Аргентин улс шиг удаан хугацаагаар хорио тогтоогоогүй юм.
Тус улс гуравдугаар сараас эхлэн хорио цээрийн хатуу чанга дэглэм хэрэгжүүлж, хилээ хааж гадны иргэдийг нэвтрүүлэхээс татгалзсан. Аргентинд коронавирусийн халдварын 4,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 200 орчим хүн нас барсан гэдгийг Жон Хопкинсын их сургуулиас мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.