Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах, Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар гэх мэт асуудлууд ярих юм.
УОК-ын хуралдаанаар "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан болохыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, тогтоосон байсан юм. Энэ хугацаа пүрэв гаригт дуусгавар болох байсан учраас ийнхүү өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа.
Улсын онцгой комиссын хурал үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зам хаах уу
hedniig hvrtel sungaj bgn beee
hedniig hvrtel sungaj bgn beee