СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цуурхал тараасан сингапур эрэгтэй гурван жил хоригдож магадгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Сингапур улсын иргэн 40 настай эрэгтэй фэйсбүүк дээрээ коронавирусийн эсрэг арга хэмжээний талаар хуурамч мэдээлэл тараасан хэргээр дөрөвдүгээр сарын 27-ны өдөр баривчлагджээ.

Кеннет Лай Ён Хуи гэгч уг эрэгтэй “Сингапур улс энэ бямба гарагаас коронавирусийн эсрэг илүү чанга арга хэмжээ авна гэсэн нууц мэдээлэл хүлээн авсан” хэмээн бичсэн байна.

“Taxiuncle” нэртэй өөрийн фейсбүүк хуудсан дээр тэрээр “Кафе, хүнсний дэлгүүрүүд бүгд хаагдах бөгөөд супермаркетууд долоо хоногт ердөө хоёр өдөр ажиллана. Ирэх сарынхаа хоол хүнсээ нөөцлөх нь дээр дээ. Засгийн газрын удирдлагууд өчигдөр хуралдсан, маргааш гэхэд эцсийн шийдвэрээ гаргана" гэж бичжээ.

Үүнтэй холбогдуулж, цагдаагийн газраас "Иргэд аливаа мэдээллийн албан ёсны эх сурвалжаас лавлаж, үндэслэлгүй мэдээлэл, хуурамч цуурхал тараахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь олон нийтийн айдас, түгшүүрийг төрүүлэх аюултай" хэмээн мэдэгдэв.

Кеннет Лай Ён Хуи тавдугаар сарын 27-нд шүүж, цуурхал тараасан хэргээр гурван жил хүртэлх хугацаагаар хорих, эсвэл 10,000 хүртэлх синга.доллараар торгох юм. Хуульд зааснаар тэрээр эдгээр хоёр шийтгэлийг хоёуланг нь ч хүртэх магадлалтай аж.

Эх сурвалж: todayonline.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.