СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Германы эмч нар нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ХБНГУ-ын эмч нар коронавирусийн тархалттай тэмцэх үед хамгаалалтын хувцас хэрэглэл дутмаг байгааг харуулж, олны анхаарлыг татахын тулд нүцгэн зургаа авахуулж эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнд нэгджээ.

Эмч нар уг жагсаалаа Blanke Bedenken буюу Нүцгэн сэтгэлгээ хэмээн нэрлэсэн байна. Тэд өнгөрсөн хэдэн сарын турш коронавирусийн үеэр өндөр эрсдэлтэй нөхцөлд галын шугаманд ажиллаж байгаа ч хамгаалалтын хувцас хэрэглэл дутуу байгааг хэлж, нэмэлт тусламж үзүүлэхийг хүссэн ч эрх баригчид ойшоогоогүй ажээ. Тиймээс нүцгэн жагсаал хийж, анхаарлыг нь татахаар шийдсэн байна.

Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Рубен Берно эмч, эмнэлгийн ажилтнууд олны өмнө нүцгэлж байгаа нь хамгаалалтын хувцас хэрэглэлгүй ажиллах нь ямар эмзэг, хүнд байгааг харуулах бэлгэ тэмдэг болно хэмээн мэдэгджээ.

Франц улсын эмч Алайн Коломбе үзэл бодлоо илэрхийлж, цар тахлын эсрэг ажиллаж буй эмч нарт анхаарал хандуулахыг уриалж анхлан нүцгэн зургаа авахуулсан байна. Германы эмнэлгийн ажилтнуудад амны хаалт хүрэлцээгүй байгаа учир мэс заслын оёдлын эмч нар өөрсдөө амны хаалтаа оёж байгаа гэдгээ ярьжээ.

Амны хаалтаас гадна хамгаалалтын шил, бээлий, хормогч дутмаг байна гэжээ. хэмээн дүгнэжээ.

Дэлхийн даяар коронавирусийн халдварын тохиолдол гурван сая давсан бөгөөд Германы 160,000 орчим иргэн халдварлаж, 6,000 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.