СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: АНУ-д манай улсын нэг иргэн халдвар авч ХӨСҮТ-өөс зөвлөгөө мэдээлэл авчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Коронавирусийн халдвараар сүүлийн дөрвөн сарын хугацаанд дэлхийн 213 улсын 3 сая гаруй иргэн өвчилж, 210 мянган иргэн нас бараад байна. Өнөөдрийн байдлаар 892 мянган хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Манай улсын хувьд зөөвөрлөгдсөн 38 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн эдгэрч 28 хүн эмчлүүлж байна. АНУ-д өвчлөл 1 саяд хүрсэн. ОХУ-д 24 цагийн дотор шинээр 6198 тохиолдол 87 мянган өвчилсөн нь БНХАУ-ыг даваад байна.

Архаг хууч өвчтэй хүмүүс өвчилж байгаа гэдгийг ОХУ-ын шуурхай штабаас мэдээлжээ. Москва хотод зургаан эмнэлгийг ашиглалтанд оруулж, өөр хотод мөн долоон эмнэлгийг ашиглалтанд оруулахаар болж байна. Тус улсын хувьд гэрээсээ гарч байгаа хүн болгоныг амны хаалт зүүхийг зөвлөж, бага насны хүүхдүүдийг халдвар тээгч гэж үзэн гэрээсээ гаргахгүй байхыг зөвлөв. АНУ-аас нэг иргэн коронавирусийн халдвар илэрсэн тул 119 утсаар холбогдон эмчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл авсан. .

Япон улсад халдварын тархалтын бүрэн аваагүй тул хөл хориог сунгах гэнэ. Түүнчлэн нийт 87 улсаас гадаадын иргэдийг авахгүй байх хориг тавьжээ.

Турк улсад 24 цагийн дотор шинэ тохиолдол 2131 нэмэгдэж, 95 нас баралт бүртгэгджээ. Нью-Йорк мужид гэрийн хориог үргэлжлүүлэн сунгахаар болов.

ДЭМБ-ын хэвлэлийн бага хурлын үеэр улс орнууд бүх хүчин чармайлтай дайчлан ажиллаж байгаа ч бусад өвчлөлүүдийг орхигдуулж болохгүй. Ялангуяа бага насны хүүхдүүдийг товлолын дархлаажуулалтыг орхигдуулж болохгүй гэдгийг онцолжээ. Судлаачид дэлхийн даяар 11 сард коронавирус баяртай гэж хэлэх болно хэмээн дүгнэжээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.

“Өнөөдрийн байдлаар 114 эмч эмнэлгийн мэргэжилтэн 750 иргэнийг хянаж ажиглаж байна. Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор Хөххотын эмнэлэгт хагалгаа хийлгэсэн иргэнээ хүлээн авч тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд 856 иргэн гэрийн тусгаарлалтанд ажиглагдаж байгаа юм. Коронавирусийн 10 мянган гаруй шинжилгээг өнөөдрийн байдлаар хийгээд байна.

Гаднаас орж ирж байгаа иргэдээ тусгаарлан зорилтод болон эрсдэлд бүлэг, өвчлөлт өртөмтгий иргэдийг сонгон шинжилгээ авсан.

Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авах эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдлыг хангаад байна. Одоогийн байдлаар эм, эмнэлгийн хангамж тасраагүй” гэдгийг онцоллоо.

. Нийт 59 хүнд шинжилгээ хийлгэхэд коронавирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн 17 жолоочид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Одоогийн байдлаар дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авах ажлыг хийж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.