СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Энэтхэг дэх монголчууд "Хүннү эйр"-ийн онгоцоор ирэх хүсэлтээ УОК-т гаргажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн ар гэрийнхэн Засгийн газарт хүсэлт хүргүүлж байгаа бид Төрийн ордны гаднаас шууд дамжуулж байна. 

Энэтхэгт халууны улирал эхэлсэн учир нөхцөл байдал маш хүнд байна гэж эцэг, эхчүүдийн төлөөлөл өгүүлж байлаа. Тэд нэгдэн "Хүннү эйр" компанид санал тавин, 88 зорчигчийн суудалтай онгоцыг түрээсэлж, хүнд нөхцөлд ороод байгаа хүмүүсээ авах хүсэлтэй байгаагаа УОК-т уламжилжээ. "Хүннү эйр" компани нэг хүний зардлыг 1000 орчим ам.доллар гэж тооцон, авчирч болно гэсэн саналаа илэрхийлсэн бол УОК "МИАТ-ийн нислэггүй газраас нислэг үйлдэхгүй" гэсэн хариу өгснөөр мухардалд ороод байгаа аж. 

БНЭУ-д суугаа Элчин сайд Г.Ганболд "Монгол улсын 200 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн" гэж мэдээлсэн боловч, удалгүй "Ирэх хүсэлт ирээгүй" гэж мэдэгдэн, зөрүүтэй мэдээлэл өгч байна хэмээн нэгэн эцэг өгүүллээ. Тэрээр "Манай хүүхэд лав ирэх хүсэлтэй хэвээр байгаа. Элчин сайд зөрүүтэй мэдээлэл өгч байна" гэж ярив. 

Өнөөдөр хуралдсан УОК-ийн хуралдааны дараа Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийсэн. Тэрбээр "Суулт хийлээ гээд онгоц, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй. Байнгын нислэг хийдэг орон луугаа л нислэг хийнэ" гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.