Ѳчигдѳр буюу 04-р сарын 28-нд Орхон аймагт 4 настай хүүхдийг хашаан дотор нь мѳргѳѳд амь насыг нь хохироожээ.
Мөн Говьсүмбэр аймагт 2 автомашин мѳргѳлдсѳний улмаас нэг машинд зорчиж байсан 4 хүн машинтайгаа шатаж нас барсан харамсатай хэрэг гарчээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл хүргэвэл:
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Өехий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т/ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд нэг зорчигчтой иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн 4 зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөсний улмаас шатжээ.
Уг дуудлагыг цагдаагийн алба, Онцгой байдлын албанд 04.27-ны өдрийн 22:13 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 22:28 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн О/36 настай, эрэгтэй/, Г /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эрэгтэй/, М /40 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гал түймэрт өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөргөөд л гд байхын.хүүхдийг юу мөргөөв?
Хөдөөнийхөн дэндүү замбараагүй дүрэмгүй явдаг даа
Дан идэр насны залуус, харамсалтай. Дураараа биш дурмээрээ явцгаая
Huduuniihun durmeeree bish ih zambaraagui yavdag yum bn lee shuu!!! Hun tolgoitoi bolgon joloo barina dan sogtuu!!!( zamgui gazar).Bas hotiin ger horoolold huduunii bololtoi humuus (sogtuu)bas zambaraagui mashin baridag. Sain shalgaj baih heregtei bolov uu!!!