СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Д.Нарангэрэл: Тандалтын шугамаар сэжигтэй тохиолдлуудыг илрүүлж, ХӨСҮТ тусгаарлана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Коронавирусийн халдварын улмаас манай улс хилээ хааснаас хойш гадаадаас тусгай үүргийн онгоцоор 1000 гаруй иргэнээ авчраад байгаа билээ. Эдгээр иргэдээс коронавирусийн халдвар илэрч өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдөн 38 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэгвэл Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрвөн сарын 30-наас таван сарын 2-ны хооронд гурван удаагийн тусгай нислэгээр дахин 600 гаруй иргэнээ авчрахаа мэдэгдсэн. Нэг өдрийн зайтай 250 иргэн ирж байгаа тохиолдолд манай улсын эмнэлгийн орны хүртээмж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн байдал бэлэн үү.

Халдварын голомттой бүс нутаг болох БНСУ, Австрали, АНУ, Европын орнуудад байсан иргэдийг авчрахдаа шинжилгээ хийлгэсэн иргэдийг авчирна гэж байгаа ч Москва хотоос ирсэн оюутнуудаас харахад 13-15 дахь хоног дээрээ гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрч байгаа тул тусгай үүргийн онгоцоор ирэх иргэд нэг удаагийн шинжилгээгээр халдваргүй гэж ойлгож болохгүй.

Иймд тусгай үүргийн гурван онгоцоор ирэх 600 гаруй иргэнийг хэвтэн эмчлүүлэх, халдвар нэг дор олноор илэрсэн тохиолдолд эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэн эсэхэд . Тухайлбал, Москвагаас ирсэн 80 гаруй оюутнаас тандалтын албаныхан судлаад 30 гаруй иргэнийг эрсдэлтэй бүлэг хэмээн ялгаж авсан. Эдгээр иргэдээс 21 хүн халдвар аваад байна. Тэгэхээр тандалт судалгааг сайн явуулсан тул эрт илрүүлж байгаа юм.

Тусгай үүргийн онгоцоор дамжин ирж байгаа иргэдийн хувьд коронавирусийн шинжилгээ өгөх боломжгүй байгаа. Иймээс ирж байгаа иргэдээ тандалт судалгаа хийж, эрсдэлтэй бүлгийг илрүүлж ХӨСҮТ-д тусгаарлана.

Улсын хэмжээнд 500 орчим амьсгалын аппарат ажиллаж байна

. Хагалгаанд орсон гэх өвчтөнүүдийг Цэргийн эмнэлэгт тусгаарлахаар болсон” хэмээв. . Түүнчлэн Дэлхийн банкны шугамаар дахин 430 аппарат авахаар болсон гэдгийг Эрүүл мэндийн сайд Улсын их чуулганы үеэр мэдэгдсэн.

“Хэрвээ дотоодод халдвар гараад өвчлөл алаг цоог бүртгэгдсэн тохиолдолд яах вэ гэсэн бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Ихэнх улс орнуудын хүн амын 0.3-0.5 хувь нь өвдөж байна. ” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дурдав.

Улсын II, III эмнэлэг хүчилтөрөгчийн аппарат хэрэгслээр тоноглогдсон 50 ор бэлэн гэлээ

Халдварын сэжигтэй иргэдийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан хянаж буй бөгөөд шаардлагатай бол Хоёрдугаар эмнэлэгт тусгаарлах, эмчлэх нөөц эмнэлэгт болгон ажиллахаар төлөвлөөд байгаа. Одоогийн байдлаар тус эмнэлэгт COVID-19 халдварын сэжигтэй иргэдийг хүлээн авах өрөө тус бүртээ ариун цэврийн өрөөтэй 280 ор, хүнд өвчтөнд үйлчлэх хүчилтөрөгчийн аппарат хэрэгслээр тоноглогдсон 50 ор бэлэн байгаа гэдгийг дурдсан.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир “Эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах хүрээнд нийт 730 орчим сая төгрөгийн нэг сарын эм, хэрэглэлийн нөөцийг үүсгэсэн. Нийт 1,000 хүний иж бүрдэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц болон халдварын дэлгэлтийн үед хэрэглэх хамгаалах хэрэгслийн бэлэн байдлыг хангасан. Эмч мэргэжилтнүүдийнхээ сэтгэл зүйн бэлэн байдлыг хангах үйл ажиллагаа зохион байгуулж байна..

Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаал, коронавирустэй холбоотой албан даалгаврын дагуу тус эмнэлэг нийт тусгаарлан эмчлэх 200 ор, эрчимт эмчилгээний 50 орыг дэлгэн ажиллуулах бэлтгэлээ хангасан” хэмээв.

Гадаадаас ирэх иргэдээс тандалт судлагч нар хүн бүрээс судалгаа авч өвчлөлт өртсөн байж болзошгүй эрсдэлтэй бүлгийг сонгон ХӨСҮТ байлгана хэмээсэн. Тэгэхээр ирж байгаа иргэд явсан мөр замаа үнэн бодит мэдүүлэхгүй бол эрсдэл үүсэх магадлал тун өндөр байна. Халдварын 2, 3 дахь давлагаа үүсэх нь тодорхой хэмээж байгаа энэ үед дэлхий даяар эмнэлгийн бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагатай хэмээн ДЭМБ-аас үзэж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.