Монгол улсын улсад 1100 орчим албан ёсны эрхтэй богино хугацааны сургалтын төвүүдэд 5000 гаруй ажилтан ажиллаж байна. Эдгээр төвүүд нь Засгийн газрын тогтоолын дагуу есдүгээр сарын 1 хүртэл үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.
Эдгээр сургалтын төвийн төлөөллүүд энэ сарын 22-нд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Сургалтын төвүүдийг цөөн хүнтэйгээр хичээллүүлэх боломжийг олгохгүй бол 5000 иргэн ажлын байргүй, орлогогүй болоод байна" хэмээн мэдэгдсэн. 10-аас дээш насанд хүрсэн хүмүүст сургалт явуулах хүсэлтээ холбогдох газруудад хүргүүлсэн боловч ОБЕГ-аас татгалзсан бичиг ирж, бусдаас нь ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Ингээд өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд 2000 хүний гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулсан юм.
Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээллийн цагийн үеэр Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг БСШУСЯ-наас нээхгүй гэсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Иргэдийн тавьсан санал хүсэлтийн хариуг өгөв.
“БСШУСЯ болон ХНХЯ-тай зөвшилцөж тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар сургалт явуулдаг сургалтын байгууллагуудыг 10 хүнээс хэтрүүлэхгүйгээр үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг ярилцаж, бэлтгэл ажлаа хангаж байна. Ямартай ч энэ асуудлыг УОК-оор оруулан хэлэлцүүлж, ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Тавдугаар сарын 1-нээс сургалтын төвүүд нээгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Гэхдээ дээр дурдсанчлан маш сайн ариутгал халдваргүйтгэл хийх боломжит газруудыг нээж эхэлнэ” гэсэн юм.
Иймд сургалтын төвүүдийн тэмцэл эхнээсээ үр дүнгээ өгч, ирэх сарын 1-нээс үйл ажиллагаа нь эхлэх эсэх шийдвэрийг УОК-ийн шийдэх ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хувийн их дээд сургуулиуд дээр үйл ажиллагаа явуулдаг жолооны сургуулиудыг түүнчлэн нийтийн орон сууцны орчим, эмнэлэг үйлчилгээний төвүүдийн доторх жолооны сургуулийг ажилуулж болохгүй. Ийм жолооны сургуулиудын анги танхим жижиг зарим нь подваль, өргөтгөлд байдаг. Өнөөөдөр гадаад хэл сурах жолооч болгох дамжаа нийгэмд ямар ч ач холбогдолгүй. Хүүхэд залуучуудыг бөөгнөрүүлэн олон цагаар хичээлэх нь тодорхой. Бие засах газар байдаггүй ийм орчинтой шүү дээ.