Арцатын аманд ААН-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан түймэр бүрэн унтраагүй байна. Түймэр асаж эхэлсэн үеэс БОАЖЯ болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олон НОБГ-тай хамтран газар дээр нь ажилласан.
Сайн дурын залуус нэгдэж, түймрийг газар авхуулахгүй цурманд оруулж чадсан ч түймэр уугисаар байгаа ажээ. Тиймээс түймрийг бүрэн унтраахаар ажиллаж буй байгаль хамгаалагчид, гал сөнөөгчдөд хүч нэмж БОАЖЯ-ны харьяа ЦУОШГ, Туул голын сав газрын хамгаалалтын захиргаа, Ой судалгаа хөгжлийн төв, “Монгол ус” ТӨҮГ, Хан хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 6 машин 30 гаруй хүн Арцтын аманд ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
archaagui gaitai umnuudad arga hemjee av hamag baigali galdaad duuslaa shdee