СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-27

Д.Нямхүү: Франц иргэн өвдсөн цагаас эхлэн дэлхий биднийг харж эхэлсэн. Бид эмчлээд гаргалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсын хувьд шинэ коронавирусийн халдварын анхны тохиолдол болсон Францын иргэнд анхны бас сүүлийн тохиолдол байгаасай хэмээж "Анх-Отгон" гэх нэр өгсөн.

Тус иргэнд хийж байсан таван төрлийн дээж бүхий шинжилгээний нэгээс нь коронавирус илэрсээр байсныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч өчигдөр мэдээлж байсан бол өнөөдөр ийнхүү бүх хариу нь сөрөг гарсныг мэдэгдлээ. 

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сайхан мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ эрүүл гарч өнөөдөр дараагийн шатны хяналтад шилжих гэж байна. Тэрбээр 47 хоног эмчлүүлсэн, Энхсаран сувилалд тусгаарлагдана" гэв.

Тэрбээр "Франц иргэн өвдсөн цагаас эхлэн дэлхий биднийг харж эхэлсэн. Франц улс ч иргэнд маань хэрхэн хандах бол гэж харж байсан. Бид эмчлээд гаргалаа. Сайхан жишиг бий болголоо. ” хэмээсэн юм.

Тэгвэл энэ сайн мэдээг дуулгасан өдөр буюу дөрөвдүгээр сарын 27-н нь Монгол-Францын дипломат харилцаа тогтоосон ойн өдөр аж. Өнөөдөр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
192.82.69.80

болж дээ

Зочин
4 жилийн өмнө
192.82.75.116

Saihan medee bn

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.48

Tiim shvv delhiin haana ch ymar ch ulsad mongol hvn ovdoj bolno hariin tedgeer uls oron yag biden shig irgediig maani emchilj bgaasai vneheer saihan jishig eyreg handlagiig togtooj chadsan emch suwilagch nartaa bayr hvrgey

Зочин
4 жилийн өмнө
85.4.6.206

Felicitations!

Sukhbaatar Zalmaa
4 жилийн өмнө
85.4.6.206

Felicitations!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.