Өрнөд Африкийн Мавритани улсад сүүлийн хэдэн хоногуудад нэг ч коронавирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн коронавирусийн шинэ тохиолдлууд ч илрээгүй аж. Ийнхүү Мавритани улс коронавирусийн тахлыг ялснаа зарласан анхны орон боллоо.
Тус улсад ердөө 17 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан юм.
Энэхүү амжилтад эрх баригчдын шуурхай арга хэмжээ ихээхэн тус болжээ. Гуравдугаар сарын 13-нд халдварын анхны тохиолдол илэрснээс хойш тэд хилээ хааж, уулзалтуудыг хориглон, сургууль, ресторан, захуудыг хаажээ. Мөн шөнийн хөл хорио тогтоож, хол зайд аялахыг хориглосон байна.
Гэсэн хэдий ч Мавритани улсын эрх баригчид сонор сэрэмжтэй байдлаа алдалгүй, коронавирусийн шинжилгээг үргэлжлүүлэн хийсээр байх болно гэв.
Эх сурвалж: news.rambler.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.