Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт ШШГЕГ-ын 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан эсэх талаар асуусан сэтгүүлчдийн асуултад дараах тайлбарыг өглөө.
Х.Бат-Ялалтад иргэн Ж.Эрдэнэчимэгийн гомдлоор 2019 оны дөрөвдүгээр сард хэрэг бүртгэлт нээжээ. Түүнийг хуулийн байгууллагаас удаад дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй байна. Тухайлбал, 2020 оны гуравдугаар сард гурван удаа прокуророос дуудахад, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас прокурорын зүгээс таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд тавьснаар Х.Бат-Ялалтад цагдан хорих арга хэмжээ авчээ.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд "Саяхан урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр Х.Бат-Ялалт шүүх, цагдаагийн дуудсан цагт ирэх хүсэлтээ илэрхийлсэн учир таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Өлсгөлөн зарласан эсэх талаарх мэдээлэл надад байхгүй байна" хэмээн тайлбарлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.