СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Д.Эрдэнэсувд: М.Энхсайхан мөрдөн байцаалтын нууцыг задруулсан учир цагдан хорьсон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон асуудлаар дараах тайлбарыг өглөө.

-М.Энхсайханыг ямар шалтгаанаар цагдан хорьсон бэ. Сошиалд идэвхтэй байсан гэдгээр түүнийг хорисон гэсэн ойлголт нийгэмд байна?

-Үндсэн хуульд заасан хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нээлттэй. Яллагдагч хүний тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д заасны дагуу тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Яллагдагч мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаж, эрхээ эдлээд нотлох баримтуудыг хуулбарлан авсан байдаг. Түүний гэм буруугийн асуудлыг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад тухайн нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлэг, тодорхой шийдвэрүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарааж, мөрдөн байцаалтын баталгаа авч гарын үсэг зурсан хүн ийм үйлдэл хийсэн учраас шүүхээс цагдан хорьсон. Прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын нууцыг задруулсан, шүүхэд нөлөөлөх гэсэн байдал нь хууль зүйн дүгнэлт хийх асуудлыг хөндөж тавьсан. Энэ асуудалд нь шүүхээс хорих шийдвэр гаргасан.

-М.Энхсайханы зүгээс хэд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авах хүсэлт тавьсан талаар?

-Миний хувьд та нарын нэгэн адил шүүх хуралдааныг цахимаар үзсэн. Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд оролцуулахаар санал тавьсан гэрчүүд ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хурал хойшилсон. 

-М.Энхсайханыг цагдан хорих явцад эрүүдэн шүүсэн байж болзошгүй байдал гарсан. Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл түүний талаар арван цаг зогсоогоор нь байлгасан гэсэн мэдээллийг тараасан?

-Нийслэлийн прокурорын газраас хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа хүмүүстэй тогтмол уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Энэ сарын 24 буюу баасан гарагт прокуророос М.Энхсайхантай уулзсан. Түүний зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хоолоо сайн идэж байна гэсэн. Тэгэхээр энэ ташаа мэдээлэл гэж хэлмээр байна.

-Ерөнхий сайд асан М.Энхсайханы яллагдагчаар татагдаад байгаа хэрэгт өөр хүмүүсийг татсан уу??

-Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэрэг шүүхэд очсон. Шүүхээс ямар хэлэлцүүлэг явагдах, ямар нэмэлт нотлох баримт шаардлагатай болох талаар хэлж би урьдчилан тааж хэлж мэдэхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
4 жилийн өмнө
202.9.47.19

ОДОО ЭЛБЭГДОРЖИЙГ ХУРДХАН ХОРИОЧ. ЮУН ЗАГДАА, ТЭРЭН ШИГ ДУРРААРАА ХҮН ХУЛГАЙЧ МОНГОЛД АЛГА.

Зочин
4 жилийн өмнө
66.181.185.14

zuv sh tee muu hujaa enhsaihan chi uheech

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.