СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-27

Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг гардуулж эхэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Жил жилийн сар шинийн баярын босгон дээр улсын аварга малчин тариаланч, баг хамт олныг Монгол Улсын Засгийн газраас шалгаруулж, шагнаж урамшуулдаг. 

2020 оны газар тариалан, мал аж ахуйн салбарын аваргууд хэдийнэ тодорсон ч коронавирусийн тархалтаас үүдэж шагналыг нь гаруулан өгөөгүй байсан юм.

Тэгвэл энэ шагналыг гардуулж өгч эхэлсэн бололтой. Үүний нэг жишээ нь нийслэлийн 9 дүүргээс анхны "Улсын аварга тариаланч”-аар тодорсон Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ц.Отгонбаяр юм. Улсын аварга тариаланчаар шалгарсан Ц.Отгонбаярын гэрт Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах тэргүүтэй хүмүүс зочилж шагналыг нь гардуулан өгчээ. 

Ц.Отгонбаяр нь эхнэрийн хамт 1997 оноос хойш дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5,2 га талбайд нарийн болон навчит ургамал тарьж хүн амыг эх орны хөрсөнд ургасан эрүүл ногоогоор хангах үйлсэд тасралтгүй 23 жил зүтгэсэн байна. Тэрээр жилдээ 32 нэр төрлийн ногоо тариалж гурван удаа ургацаа хураадаг бөгөөд Монгол улсад Aйсбэрг сортыг амжилттай нутагшуулжээ.

Дүүргийн Засаг дарга Т.Баясах тариалангийн салбарын нэгэн жарны түүхийг бүтээлцэж, өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай техник, технологийг нэвтрүүлэн, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, хуримтлуулсан туршлага ажлын амжилтаа үнэлүүлсэн тус хорооны иргэн Цагааны Отгонбаярт хүндэтгэл үзүүлж дүүргийн ‘’Хүндэт тэмдэг’’-шагнаж урамшууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.